Friday, February 11, 2011

Хайрын баяр бусад оронд

Хайр дурлалын баяр гэгээн Валентинй өдрийг дэлхийн улс орнуудад хэрхэн тэмдэглэдгийг сонирхлоо.

Англи
Гэгээн Валентинтай холбоотой шүлгийн дийлэнхийг Английн яруу найрагчид бичсэн байдаг. Тус улсын муж нутаг бүрт энэ өдрийг өөр өөрийн ёс заншлаар тэмдэглэдэг. Гэхдээ бүгд бие биедээ мэндчилгээ дэвшүүлж, цэцэг, бэлэг өгдөг аж. Зарим газар хүүхдүүдээр дуу дуулуулан чихэр жимс, эсвэл мөнгө бэлэглэнэ. Мөн чавга, эсвэл гоньдны үртэй жигнэмэг Валентинд зориулан хийдэг юм байна.

Америк
Америкчууд Валентиний ил захидлыг гараар будсан литограф цаасыг онцгой дизайнтай, сүлжсэн торон цаасаар чимэглэн, дээр нь шүр, далайн хясаа, боргоцой, хөхтөн амьтдын чихмэлтэй хамт үйлдвэрлэдэг байжээ. Далайн замаг, хөвдөөр гоёж, хатсан эсвэл хиймэл цэцгээр чимсэн захидлыг хэн ч харсан хайрынх гэдэг нь тодорхой, Харин өнөө үед энэ баярыг залуус ихэвчлэн найз нөхөдтэйгээ үдэшлэгт явж тэмдэглэдэг болжээ.

Дани
Заавал хайр сэтгэлээр холбогдсон хүндээ гэхгүй сайн найздаа ч бэлэг өгч болно. Цасан ширхэг гэж нэрлэх цагаан цэцэгний хатаамлыг бэлэглэдэг аж. Дани эрчүүд энэ өдөр алдарт тоглоомын захиа болох "гекрбав"-ыг бүсгүйчүүлд илгээдэг. Илгээгч нь нэрээ бичихгүй, сүүл толгой холбосон шүлэг дотроо өөрийнхөө нэрийн үсэг байгаа газруудад цэг тавина. Хэрвээ захиа авсан бүсгүй хэн бичсэнийг гадарлаж байвал Улаан өндөгний баяраар түүнд бэлэг өгдөг аж.

Франц, Австрали, Австри
Энэ өдөр ганц бие хүмүүс нэг дор цугларч баярладаг. Эндээс хосууд төрөх нь олонтаа. Мөн Францад энэ өдөр найз залуу, нөхрөөсөө салсан бүсгүйчүүд цуглан зургийг нь түүдэг галд шатаадаг байжээ. Гэвч энэ ёс заншлыг Засгийн газраас нь хориглосон учраас орчин үед хэрэгжихээ больсон. Валентиний ил захидал урлах чадвараар францчууд Английн дараа ордог.

Итали
Энэ улсын хувьд Валентиний өдөр хавар тэмдэглэдэг ганц баяр. Залуус цэцэрлэгт хүрээлэнд цуглаж, шүлэг уншин, хөгжим сонсдог байна. Гэхдээ энэ уламжлалыг шашныхан эсэргүүцсэнээс болж бүтэн зууны турш зогсоож чаджээ. Италийн Турин хотод хосууд энэ өдөр сүй тавьдаг заншилтай.

Япон
Япончууд Валентиний баярыг хоёр өдөр тэмдэглэдэг. Эхний удаа буюу хоёр дугаар сарын 14-нд эмэгтэйчүүд эрчүүдэд бэлэг өгдөг бол Цагаан өдөр гэж нэрлэдэг гуравдугаар сарын 14-нд эрчүүд хариу барих ёстой. Япон бүсгүйчүүд шоколадыг үнэнч хайрын бэлгэ тэмдэг гэж үздэггүй. Тиймээс тэд өөрсдийн гараар амттан хийж өгөхийг хичээдэг аж.

Солонгос
Энэ өдөр зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд чихэр өгдөг уламжлалтай. Солонгост эрчүүд бүсгүйчүүлд бэлэг өгдөг онцгой өдөр байхгүй боловч гуравдугаар сарын 14-нд япончуудтай адилхан Цагаан өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ энэ нь эрчүүд анхны хайр, анхны амрагийнхаа тухай ярьж, нууцаа дэлгэдэг өдөр гэдгээрээ Японоос ялгаатай.

Хятад
Хятадууд Валентиний баярыг тэмдэглэдэг авч эртний Хятадын зурхайн ёсоо даган долдугаар сарын 7-нд бас нэгэн өвөрмөц хайрын баярыг тэмдэглэдэг аж. Эрчүүд амрагтаа сарнай болон бусад цэцгийн баглаа худалдан авдаг. Сарнайн өнгө ба тоо их утга учир агуулна. Нэг сарнай бол хайр, 11 бол сонирхол төдий, 99 сарнайг үүрд мөнхийн бэлгэдэл гэж үздэг. Харин 108 сарнай авсан бүсгүй гэрлэх санал ирж байна гэж ойлгох учиртай аж.

Хайрын зурвас

Зуны өглөөний цэнгэг бүлээн агаар, болжморын уран жиргээтэй хамт нээлттэй орхисон тагтны хаалгаар урсан ирж, жаргалтай сайхан зүүдэндээ инээмсэглэн нойрсож буй залуу хөвгүүнийг илбэн сэрээлээ. Хөвгүүн сайхан зүүднээсээ хагацсандаа сэтгэл дундуур байгаагаа илтгэн хөнжилдөө улам шигдэн зүүдэндээ уулзсан үлгэрийн дагина мэт үзэсгэлэнт охиныг бодон хэвтсээр л байв.

Түүний эрүүл чийрэг өө сэвгүй цагаахан арьс, тэрхүү сайхан арьсанд нь гайхамшигтай зохих өтгөн хар нүд хөмсөг, өндөр хамар, ямар ч эмэгтэй хүнийг өөртөө соронзон адил татах хүчтэй уруул, өндөр нуруу, өргөн мөр, булчинлаг бие зэрэг нь өв тэгш ажээ. Тэрээр сайхан сэтгэлтэй, охидыг хэзээч гомдоож үзээгүй ба хүмүүст тэрдундаа ахмад насны хүмүүсийн хайрыг татсан, эелдэг сайхан ааштайгаараа энэ хавийнхандаа нэртэй нүдэнд дулаахан хөөрхөн хүү байлаа.
" За за босдог юм билүү дээ... би хичнээн бодсон ч миний зүүдэндээ харсан охин ямар гараад ирэх биш дээ " гэж Билгүүн бодсоор орноосоо өндийн босч уйтгартай бас залхуутай гэгч нь ороо хурааж нүүр гараа угаав. Тэрээр уг нь бага ангидаа охидыг нэг их тоодоггүй тэдэнтээ зүгээр л харьцаж, үеэрхэх үедээ үерхэж, салах үедээ сэтгэлдээ юм бодолгүй зүгээр л салж орхидог байв. Гэвч ойрын үед нэг л биш 11-р ангид орох гэж байгаа болохоор ч тэрүү шалгалт, конкурс , мэргэжил сонгох гээд өчнөөн дарамт үүргийн дунд бас нэг өвөрмөц зүйл өөрөөсөө хайгаад байгаагаа анзаарах болов. Энэ өвөрмөц зүйл бол мэдээж хайр.
Хэд хоногийн дараа 9 сарын 1 болов .Сайн уу юу байна аа зун юу хийв яав гэхчилэн тал бүрээс хүүхдүүд уулзалдан, бие биетэйгээ хөөрөлдөн сургуулийн нээлтийг хулээж бужигналдацгаана. "За сайн байцгаан уу? Хүүхдүүдээ!" гэж сургуулийн захирал нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэлж эхлэхэд монгол хэлний багш : "аль хүүхдүүдээ арагшаа ухарцгаа алив зай гарга наагуур чинь одоо хүүхдүүд бүжиглэнэ" гэж тэднийг арагшаа түлхэж эхлэв. Билгүүн арагшаа ухарч байгаад нэг хүний хөл дээр гишгэчихэв. Уучлаарай гэж хэлэхээр арагшаа хартал түүнээс бага зэрэг намхан нуруутай өөртөө таарсан чамин харцтай нүд, урт нарийхан тэгшхэн хөл, шулуун жижигхэн хамар, дэлбээлсэн цэцэг мэт булбарай уруул,бага зэргийн долгиолсон урт бор үс, гоолигхон турьхан бие зэрэг нь зүүдэнд нь харагдсан охинтой тун төстэй хөөрхөн охин зогсож байх нь тэр. Тэр охин өөрөөсөө гарамгүйгээр муухай аашлан " зам аа харж явахад яадаг юм, шөнөжин угаасан пүүз халтар болгочих юм" гээд Билгүүнрүү муухай харав. Үнэхээр ч шөнөжин угаасан юмуу гэмээр цав цагаан цэв цэвэрхэн пумагийн пүүзэн дээр Билгүүний гуталны бөөрөнхий хээ ялгарч байв. Билгүүн уучлаарай гээд цүнхнээсээ нойтон салфетка гаргаж ирээд хартал нөгөө ууртай охин усанд унасан чулуу шиг алга болчихсон байв. Билгүүн гайхаж хажууд зогсож байсан найзаасаа "чи сая энд зогсож байсан охиныг харав уу?" гэтэл "аан тийн 1 муухай ааштай охин уу? тэр чинь 11-б -д шинээр орох гэж байгаа охин ш дээ. Зусланд манай нөгөө бүлэг байсан юм, их муухай ааштай охин байгаа юм" гэв. Билгүүн гайхаж " уг нь харахад гайгүй л охин шиг харагдаж байсан юм даа сонин л юм танилцах сонирхол төрчихлөө" гэв.
Хэд хоногийн дараа нөгөө охин явж байх нь тэр Билгүүн : Хөөе юу танайд юу нөгөө биеийн тамир хэзээ орох билээ? шалгалттай гэсэн ямар шалгалт авах юм бол? Охин : Мэдэхгүй шалгалттай гэсэн юм уу? би ямарч тийм юм сонсоогүй ш дээ. Билгүүн : Нөгөө эртээд уучлаарай.. би чамд салфетка өгөх гэсэн чинь чи өөрөө явчихсан гэхэд Охин : Юу хэзээ? аан чи нөгөө бүдүүлэг хүүхэд байна шдээ тэ? пүүзэн дээр гишгэчихдэг Билгүүн : Хэхэ уг нь би санаатай тэгээгүй юмаа заза тэр яахав чамайг хэн гэдэг юм бэ? Охин : Сайнзаяа Билгүүн : Аан намайг Билгүүн гэдэг гээд гараа сунгав.
Сайнзаяа гарлуу нь харснаа барилгүйгээр заза би явлаа дараа уулзая bye гээд явчихав. Билгүүн гайхаж хоцроод заза ямарч байсан нэрийг нь мэдчихлээ.. харин яаж дотно танилцах вэ? гэж бодож бодож байгаад ер нь өдөр хичээл тарахаар араас нь нууцаар дагаж явж байгаад гэрийг нь мэдчихээд тэгээд өглөө санаандгүй тааралдсан мэт тааралдая гэж шийдэв. Тэгээд өдөр нь Билгүүн найзуудаасаа зориуд тасарч үлдэн ганцаараа Сайнзаяаг хүлээв. Удалгүй Сайнзаяа сургуулиас гарч ирэн 2 найзынхаа хамт гэрийхээ зүг алхаж эхлэв. Билгүүн ч араас нь нууцаар дагаж эхлэв. Сайнзаяа нөгөө 2 найзтайгаа салах ёс гүйцэтгээд цааш ганцаараа явсаар 9 давхар угсармал байрны 4 давхарт очоод хаалгаа түлхүүрээр онгойлгоод оров. Билгүүн 3 давхарт нь сонсож байгаад Сайнзаяаг гэртээ орсных нь дараа дээшээ гарч энэ 4н айлын аль нь Сайнзаяагийнх юм болдоо гэж бодон зогсож байтал гэнэт " Чи хэзээ ирж байгаа юм бэ? гэр орноо цэвэрлэхгүй хоол унд хийхгүй яасан юм бэ? би өлсөж үхэх гэж байна хаагуур дэмий тэнээд одоо ирж байгаа юм чи? аль мөнгө байвал өгөөдөх" гэж шал согтуу эрэгтэй хүний агсрах дуу 65 тоотоос хадав. Билгүүн гайхаж 65 тоотруу дөхөж хаалганд чихээ наавал " Надад мөнгө байхгүй , би өглөө гэрээ цэвэрлээд хоол хийж тавьчихаад явсан шдээ та яахаараа дандаа ингэж байдаг юм бэ?" гэж Сайнзаяагийн хоолой орь дуу тавих нь тэр. Араас нь түмпэн сав шанага Сайнзаяагийн орилох дуутай нийлж үнэхээр аймшигтай дуу 65 тоотоос хадаж эхэллээ... Билгүүн хэсэг шоконд орж юу хийхээ мэдэхгүй балмагдсаны эцэст гэртээ харьж энэ тухай бодсоор л байв. Тэр Сайнзаяагийн тухай бодож шөнө ч унтаж чадсангүй. Маргааш өглөө нь Билгүүн Сайнзаяаг яасныг нь мэдхээр ангид нь орж түүний ард суудаг хүүхэдтэй юм ярих нэрийдлээр Сайнзаяагийн ард сууж түүнийг ажиглав. Тэр урт ханцуйтай битүү цамц өмссөн байсан ба хацар, шанаа эрүүнийхээ хөхрөлтийг нуухын тулд нилээд зузаан ингэсэг тавьсан харагдана..мөн түүний булбарайхан цагаан гарыг нь гутаах уртаас урт шалбарсан шарх Билгүүний анхаарлыг татаж байлаа. Хичээл тарсны дараа Билгүүн Сайнзаяаг хүлээж байгаад ярилцахаар шийдэв. Хичээл тарж Сайнзаяа сургуулиас гарч ирэв. Билгүүн : Сайнзаяа чи завтай байна уу? чамайг завтай байна гэвэл 2уулаа энэ цэцэрлэгт орж жоохон юм ярьж сууя тэх үү? Сайнзаяа : Үгүй үгүй би өнөөдөр гэртээ эрт очих ёстой ... Яг энэ үед Сайнзаяагийн гарутас дуугарав. "Байн уу, ээж үү яасан? би одоо гэрлүү л явж байна... тийм үү ашгүй дээ ганц өдөр ч гэсэн... аанхан... за за.." утсаа таслав. Сайнзаяа : Заза би завтай болчихшиг боллоо, гэхдээ удахгүй шүү за. Билгүүн : Ашгүйдээ тэгвэл хоёруулаа ийшээ ороё.... гээд цэцэрлэгрүү заав.
Тэр 2 цэцэрлэгт орж ирээд өндөр улиас модны доор байрлах жижиг модон сандал дээр суув. Билгүүн шарлаж унасан навчисруу харж гүнзгий санаа алдаад ийн өгүүлэв. "Сайнзаяа намайг уучлаарай өчигдөр би танай гэрийг хаана байдгыг мэдэх гээд чамайг дагасан юм л аа тэгээд би танайд өчигдөр юу болсныг бүгдийг хаалганы гаднаас сонсчихон"... гэж Билгүүн их л санаа зовсон байдалтай хэлэв. Сайнзаяа : Зүгээр ээ нэгэнт чи сонсчихсон болохоор би чамаас одоо юугаа нуухав. Наймайг бага байхад аав архи ууж ээж бид 2ыг зоддог байсан тэгээд манай байрыг зараад түүгээрээ архи ууж явж байгаад өөд болсон доо хөөрхий... тэр үед ээж бид 2т очих газар байхгүй их л хүнд байсан. Тэгээд өчигдөрийн намайг зоддог хүнтээ ээж маань гэрлэж бид 2 гудамжинд гарахгүйн тулд тэднийд амьдрах болсон юм л даа. Тэр үед бид 2т өөр ямар ч сонголт байгаагүй. Ингээд л ээж бид 2 түүний аясыг дагаж далласан газар нь гарч ирж далайсан газар нь далд орж амьдрах болсоор 2 жилийн нүүрийг үзэж байна. Ээж маань надад үргэлж л "эрэгтэй хүнд итгэж болохгүй тэд бүгд л адил эхлээд сайхан аашилж байгаад дараа нь биднийг зовоодог" гэж байнга хэлдэг болохоор би эрэгтэй хүүхдүүдтэй харьцаж чаддаггүй муухай харьцдаг байх л даа... гэхчилэн Сайнзаяа өөрийн бүхий л амьдарлынхаа зовлон жаргалыг Билгүүнтэй хуваалцаж тэр 2 бие биенийгээ их л сайн мэддэг болов. Энэ явдлын дараагаас Билгүүн бүхнийг ухаарч Сайнзаяад улам хүчтэй татагдах болов. Сайнзаяа ч мөн адил Билгүүнд татагдаж тэр 2 хүүхэд насны гэгээхэн үерхэлээр үерхэж эхлэв. Сайнзаяа өмнө нь эрэгтэй хүнийг ингэтлээ их хайрлаж байсангүй, Билгүүн ч мөн адил Сайнзаяаг ээжээсээ ч илүү хайрлах болж тэр 2 үүлэн дээр хөтлөлцөн алхаж хайр гээч ямар агуу зүйл байдгыг бүхий л эд эсээрээ мэдэрч байлаа... Билгүүн зүүдэндээ л уулзаж байсан үлгэрийн дагинынхаа торго мэт зөөлөн арьстай бяцхан гарыг одоо ингээд атган сууж байгаадаа өөртөө ч итгэсэнгүй яг л зүүдэлж байгаа юм шиг дэндүү их аз жаргалаар бялхаж өөрийгөө энэ гараг ертөнцийн хамгийн их аз жаргалтай эр хүн болсон мэтээр мэдэрч байлаа... Удахгүй гэгээн Валентиний баяр болно. Билгүүн түүнд үнэхэээр сайхан бэлэг бэлджээ...Тэрээр аав ээж ахынхаа тусламжтайгаар 1 өрөө байр худалдан авч тэндээ Сайнзаяатайгаа мөн түүнийхээ ээжтэй нь хамт амьдрах боломжтой болсон баярт мэдээгээ яг гэгээн Валентиний баярын өдөр хэлэхээр төлөвлөв. Харин Сайнзаяагийн хувьд гэвэл Билгүүнд өөрт буй хамгийн үнэтэй нандин зүйл болох 18 жил хайрлан хамгаалж өөр хэний ч гарыг хүргээгүй ариун дагшин биеэ энэ л сайхан хайрын баярын өдөр түүний мэдэлд өгөхөөр шийдэв. Валентиний баяр боллоо. Билгүүн Сайнзаяагаа хүлээн намуухан хайрын хөгжим эгшиглэсэн,хайрт хосуудын дулаахан уур амьсгалаар дүүрсэн хотын төвийн жижигхэн кафед час улаан өнгийн сарнай цэцэгсийн баглаан хамт 1 өрөө байрныхаа төмөр түлхүүрийг атган түүнийгээ тэсэн ядан хүлээж байв. Болзсон цагаас хойш 1 цаг өнгөрлөө... Сайнзаяа ирсэнгүй.. яасан юм болоо? Яагаад утас нь салгаатай байгаа юм болоо? Заза ирэх байлгүйдээ.... 2цаг 3цаг өнгөрлөө ямар нэг юм болсоноос зайлахгүй...Билгүүн Сайнзаяагийн гэрт нь очвол хэн ч хаалгаа тайлж өгсөнгүй хүнгүй байгаа бололтой ... Билгүүн Сайнзаяагийнхаа сургийг гаргаж чадсангүй 3 хоног өнгөрлөө...4дэх хоног буюу мягмар гарагийн өглөө Билгүүн Сайнзаяагийн гэрт нь очвол түүний ээж нь хаалгаа тайлав. Сайнзаяагийн ээжийнх нь нүд үнэхээр аймшигтай харагдаж байв. Уйлсаар байгаад тэр ажээ... Сайн байна уу? эгчээ Сайнзаяа яасан юм бол? гэртээ байгаа юу? Ойрд холбоо барих гээд ерөөсөө чадсангүй хичээлдээ ч ирэхгүй юм.. гэж Билгүүн их л түгшсэн байдалтай асуув. Түүний ээж нь юу ч дуугарсангүй харин харцаараа түүнийг гэрт орохыг заалаа. Билгүүн гайхаж гэрт нь орж ийш тийшээ сонжин харвал жижиг өрөөний булангийн ширээн дээр Сайнзаяагийнх нь хөөрхөн инээмсэглэсэн зурагны өмнө зул асаасан байх нь тэр... Билгүүний нүд нь харанхуйлж хайрттайгаа өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүд нь нүднийх нь өмнө жирэлзэн өнгөрч хүнд чулуугаар толгойруу нь дэлссэн мэт аймшигтай хүндүүрлэж оюун ухаан нь балартаж арай ядан түүнийхээ зураглуу дөхөн очвол дэргэд нь нэгэн нугалаастай цаастай зурвас байх нь тэр... Чичирч салганасан гараараа түүнийг аван үзвэл Энд тэнд нь цус болсон үрчгэр цагаан цаасны хэлтэрхий дээр Сайнзаяагийн бичиг зурайж байв...
Тэр зурвасыг аван уншвал:
Сайн уу? миний хайраа... чамдаа гэгээн Валентиний баярын мэнд хүргэе! намайг уучлаарай! би уг нь чамтайгаа айл гэр зохиогоод хөөрхөн хүүхдүүдтэй болоод сайхан амьдарна гэж бодож байсан юм. Энэ миний л буруу.Өөрийнхөө биеийг хамгаалж чадаагүй хүчирхийлэлт өртөж зэрэмдэглүүлсэн надад дахин амьдрах нас үлдээгүй бололтой. Нэгэнт бие минь тэсэхгүй нь тодорхой болсон болохоор өөрийн биед буй эцсийн хүч тамираа шавхан чамдаа л захидал бичие гэж бодлоо... чи минь санаж байна уу анх миний хөл дээр гишгэсэнээ тэр үед би чамайг анх хараад л дурласан ... энийг чи мэдээгүй байх л даа ... миний хайраа намайг байхгүй гээд битгий уйтгарлаарай шинэ хүмүүстэй танилцаж шинэ хайртай учраарай . Би хэдий нас залуу ч чинийхээ ачаар хайрын бал бурмаас амталж үзсэн болохоор надад үхэхэд харамсах зүйл алгаа..миний хайр аа ...Би чамдаа хайртай! Сайнзаяагаас чинь... 

Friday, December 24, 2010

Та амьдралдаа хэр хайртай вэ? Сонжоо

Та амьдралд хайртай юу? Зарим хүмүүс амьдралаас 100% таашаал авч, амьдралын агшин бүрт хайртай байдаг. Харин зарим нь мөч бүрт ямар нэг юмнаас болгоомжилж байдаг. Бидний хийх хамгийн ухаалаг алхам бол амьдралыг харж байгаагаа дахин нэг тунгааж үзэх, амьдралыг бид сэтгэл хангалуун байна уу, эсвэл амьдрал үнэхээр залхмаар байна уу гэдгийг харах юм. Доорх сонжоо таны амьдралд хэр хайртайн талаар цухас өгүүлэх болно.

Доорх асуултуудад ҮГҮЙ эсвэл ТИЙМ гэсэн байдлаар хариулаарай!

1. Заавал дуртай, дургүй хоол гэлтгүй, миний хувьд “эрүүл мэндэд тустай” гэж бодсон хоолоо иддэг.

2. 24 цагийн 10-ыг нь унтаж өнгөрөөх нь миний хувьд маш чухал.

3. Аливаа өвчин, эмгэгийн талаарх мэдээлэл унших дуртай.

4. Өдрийн ихэнхи цагийг ямар нэг байдлаар түгшиж өнгөрөөдөг.

5. Өөрт эвтэйхэн чөлөөт хувцас гэхээсээ илүү, мода дагах дуртай.

6. Гэр бүлийнхээ аз жаргалд, хувийн амжилтаасаа илүү санаа тавьдаг.

7. Өөрийгөө үлгэлж азтайд тооцдог.

8. Өглөөд гимнастикийн нэвтрүүлэг үзэх дургүй ч гэсэн өдөрт биеийн тамирын дасгал хийдэг.

9. “Хайрлаад дараа нь түүнийгээ алдах нь огт хайрлаагүй байснаас дээр” гэсэн үгтэй санал нийлж байна.

10. Ямар нэг шинэ зүйл сурахаас таашаал авдаг.

11. Ихэнхидээ ямар нэг юмны зөв сайхныг нь биш, алдаа дутагдлыг нь олж хардаг.

Оноо:

1. Тийм – 0 Үгүй - 10

2. Тийм – 0 Үгүй - 10

3. Тийм – 0 Үгүй - 10

4. Тийм – 0 Үгүй - 10

5. Тийм – 0 Үгүй - 10

6. Тийм – 10 Үгүй - 0

7. Тийм – 10 Үгүй - 0

8. Тийм – 0 Үгүй - 10

9. Тийм – 10 Үгүй - 0

10. Тийм – 10 Үгүй - 0

11. Тийм – 0 Үгүй - 10

Дүгнэлт:

85-110 оноо: Ийм оноо авч чадсан хүмүүс үргэлж баяр баясгалантай байдаг. Тэднийг ямар нэг ажилд уриалахын тулд нэг их цаг зарцуулахын хэрэггүй. Ямар ч ажил байсан хамаагүй ийм хүмүүс эрч хүчтэйгээр ажлаа хийдэг. Та амьдралд үнэхээр хайртай.

50-80 оноо: Өдөр бүр та шинийг санаачилж, үр бүтээлтэй ажил хийж таашаал авна гэсэн байдлаар биш, төлөвлөж тогтсон ажлаа гүйцэтгэх өдөр гэж ойлгох хандлагатай. Өөртөө болон хамгийн ойр дотныхоо хүмүүст эхэлж санаа тавьдаг. Амьдралаа цэгнэж, хайрлах цаг иржээ.

0-45 оноо: Энэ бол маш доогуур оноо. Энэ оноог ихэнхидээ амьдралд хайргүй, гутранги хүмүүс авдаг. Тэгэхээр өөртөө дүгнэлтийг хийж өөдрөгөөр урагш тэмүүлэхийг зөвлөе. Таныг сайхан ирээдүй угтах болно. Амьдрал таныг хайрлах болно.

Зул сар баярын түүх


Тун удахгүй буюу 12 сарын 25-нд манайхны хэлж заншсанаар Зул Сарын баяр буюу Крисмас баяр болох нь ээ.
Энэ өдөр хүн бүрийн нүд аз жаргалаар дүүрэн, бие биенээ баярлуулах чин хүсэлтэй байдаг билээ. Крисмас баярыг дэлхий даяараа маш сүртэйгээр тэмдэглэдэг ба ялангуяа барууны болон европ, зүүн ази хавиар маш өргөнөөр тэмдэглэдэг байна.

Манайхан энэ баярын өдөр Merry Christmas гэсэн мэндчилгээг бие биендээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголттой байдаггүй, зарим хүмүүс бүр шинэ жилтэй андуурах нь бий.


Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр, Есүс Христийн мэндэлсэн өдөр байх нь. Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.
Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг.
Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.


Христийн дохио
Ромын цаг тооны бичгээр Христийн тооллын өмнөх 336 онд мэндэлсэн ажээ. Энэ өдөр Христийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон нь шашингүйчүүд энэ өдөр баяр тэмдэглэдэг байсантай холбоотой гэж түүхчид үздэг. Мөн Эртний Ромчууд газар тариалангийн тэнгэр Митрасыг энэ өдөр тахьдаг байсан аж. Эрдэмтдийн үзэж буйгаар арванхоёрдугаар сарын дунд үе бол газар тариалан эрхлэгчдийн баяр, ургац хураалтын баяр гэнэ. Эдгээр баярын үеэр хүмүүс хүндэтгэлийн зоог барьж, гэр орноо ногооноор чимэглэж хамтдаа баяраа тэмдэглэн, бэлэг солилцдог байжээ. Эдгээр нь л Крисмасын баярын үндэс болдог. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ.

Бэлэг
Крисмасын нэг зан заншил бол найзууд болон хамаатнууддаа бэлэг өгөх. Шашны зан үйлэнд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон байна. 1900-аад оны үеэс бизнесийн салбарт Крисмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа байсаар байна. Өнөөдөр үйлдвэрүүд баярын тоглоом чимэглэл, гэрэл болон бусад зүйлсийг үйлдвэрлэх болжээ. Зарим тохиолдолд Крисмасыг Xmas гэж бичдэг нь Христийн сүмүүдээс уламжлалтай гэнэ. Грект X нь Христийн нэрний эхний үсгийг бичдэгээс энэ нь нийтэд түгсэн байна.




Зул сарыг Сантагүйгээр төсөөлөх аргагүй. Хөгжилтэй, сайхан сэтгэлт энэ эрхэм харин ямар учиртай вэ?


Санта жинхэнэ үү ?
Санта үргэлж л бидний төсөөлдөг өнөөгийнхөө төрхтэй байгаагүй гэнэ. Анхны бэлэг түгээгч нь Николас хэмээх бодит хүн байсан аж. Тэрбээр Христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад /одоо Туркэд байдаг/ амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг.


Алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг. Хэдэн жилийн дараа Николас хамба болж хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болсон гэдэг. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон ажээ.


Шинэ протестантууд эргэлт хийснээр Николасын бэлэг түгээхийг нь таашаагаагүйн улмаас тэрбээр тийм ч удаан сайн үйлс хийж чадаагүй ч, ажлаа бүрмөсөн орхисонгүй. Католик сүмийн хүрээнд нууцаар бэлгээ түгээдэг байжээ. Түүнээс хойш улс бүр өөрийн бэлэг түгээгчтэй болсон гэнэ. Францад Пер Ноил, Англид Гэгээн Крисмас, Германд Вайннахтсмэн, Орост Кристианити/хожим нь “Өвлийн өвгөн” гэж нэрлэсэн/, Голландад СинтеКлас (Санта Клаус гэдэг нэр үүнээс үүсэлтэй) нар бэлэг түгээх “алба хашиж” байжээ. Эдгээр Сантануудын хувцас нь солонгын өнгийг бүрдүүлдэг ч зарим нь хар өнгөтэй байх тохиолдол бий. Гэсэн ч урт цагаан сахал, хүүхдүүдэд бэлэг өгөх гэсэн сайхан сэтгэл нь тэднийг холбодог.


Бид Сантагийн түүхийг 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос мэддэг болсон. Үүнээс дөчин жилийн дараа шог зураач Томас Настын жил бүр Малчдын долоо хоногийн үеэр зурдаг зургаас нь Сантагийн гадаад байдлыг төсөөлөх болсон. Түүний зурсан Санта нь махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй. Иргэний дайны үед ерөнхийлөгч Абрахам Линкольн Настаас цэргүүдэд Сантагийн зургийг зурж өгөөч хэмээн хүсч байсан гэдэг. Олон арван түүхчдийн тэмдэглэснээр цэргүүд Сантагийн зургийг харах үед армид эмх замбараагүй байдал үүссэн байна.


Эцэст нь 1931-1966 онд Хаддон Сандблом Сантагийн төрхийг Кока Колагийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх багачуудын хайртай Санта юм.
Эх сурвалж: http://sanaa1.blog.banjig.ne

Saturday, October 23, 2010

12-ХОН НАСТАЙ ОХИД “ТВ ЧААТ”-ААР ХӨГШИН ЭРТЭЙ ТАНИЛЦАЖ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЖЭЭ

>Д,С,В гурав нэг ангийн найзууд. Дунд сургуулийн тавдугаар ангийн сурагчид хэдий ч мөнгөний асуудалд байнга л орж байдаг.
Нэг өдөр гурван найз телевизийн чаат үзэж байгаад мөнгө олох шинэлэг санаа олж харжээ. Тэрхүү шинэлэг санаа нь ердөө л “Санхүүгийн туслалцаа үзүүлэх хүнтэй нас харгалзахгүй танилцана” гэсэн мессэж тусгай дугаарт илгээгээд л болоо гэж тэд ойлгожээ. Үнэхээр ч санаснаар нь болжээ. Зарын дагуу нэг хүн залгаж тус бүрт нь “боломжийн” мөнгө амлаж охидод ч таалагджээ. Ингээд гурван найз зараар танилцсан залуутай уулзжээ. Мэдээж тухайн залуу юу хүсэх нь тодорхой. Ийнхүү арван жилийн гурван охин 30 гаруй насны эртэй уулзаж, бэлгийн харьцаанд орж мөнгө авчээ. Охидыг гэрээсээ гараад хоёр хоносны дараа ээж аавууд нь хайж эхэлсэн байна. Хүний наймаа элдэв гэмт хэргээс айсан эцэг эхчүүд цагдаад ханджээ. Цагдаагийнхан охидыг гэрээсээ гарснаас нь хойш гурав хоногийн дараа олжээ. Тухайн үед тэд дэлгүүр хэсч явжээ. Охидыг байцаасны эцэст тэр хүнээс тус бүр арав, арван мянган төгрөг авсан болохоо хүлээжээ. Хэдий 12-хон настай боловч тэд энэ явдлаас өмнө бэлгийн харьцаанд орсон байсан нь тогтоогдсон байна. Цагдаагийнхан охидтой бэлгийн харьцаанд орсон хүнийг утасных нь дугаарын дагуу барьж авчээ. Дөнгөж 12-хон настай хэрнээ зоосны нүхээр амьдралыг харж ёстой л нөгөө буруу эрхтэнээрээ тоглож яваа нь харамсалтай. Эцэст нь эцэг, эхчүүддээ анхааруулж хэлэхэд энхрий жаахан охин чинь энэ нийгэмд эвдэрч гүйцэж байгаа юм биш биз

Үсээ засуулах гэж байнуу тэгвэл

Сайн уу охидуудаа?
Ойрын үед үсээ засуулах  төлөвлөгөөтэй байгаа бол доорх зургуудаас санаа аваарай. Энэ оны өмнө оны гээд янз бүрийн л зургууд байгаа. Гол нь өөртөө зохисон гоё харагдахуйц үс засалтыг л олох хэрэгтэй шүү дээ тийм ээ? Аль нь таалагдаж байгаагаа хэлээрэй? өөр сонирхдог зүйлүүдээ ч бас
Дашрамд дурдахад манай блог Ази стилээр түлхүү дагнах байх шүү. энэ удаад ч бас ази бүсгүйчүүд охидын үс засалтын зургийг орууллаа. Таалан соёрх





1


2

3

4






Аятайхан гоё богино үстэй болох ийм болуу

Над шиг богинохон үстэй хүнд зориулагдсан гоё засалтууд энд орууллаа шүү. Мөн үсээ богинохон болгох гэж байгаа хүмүүст ч бас хэрэгтэй зүйл болов уу. Зохихгүй засалтаар засуулчихаад харамсаж явхаас болгоомжилж үсчинтэйгээ сайтар ярилцаад засуулаарай гэж зөвөлмөөр байна. Үс чинь удаан ургадаг бол богинохон болгохдоо илүү анхааралтай хандаарай